otgontsetseg : микро эдийн засаг

микро эдийн засаг

Батлав: Сургалтын алба, магистр /Ч.Батжаргал/

Боловсруулсан багш , магистр /Э.Отгонцэцэг/

Бизнес ,менежментийн ухааны 1-р курсийн

“Эдийн засгийн онол” хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө

Хичээлийн нэр: “Микро эдийн засаг

Анги, улирал: Бизнес менежментийн ухааны 1-р курс, намар

Хичээлийн цаг: Лекц-32 цаг, сем-32 цаг

Багц цаг: 3 кредит

Хичээл заах багш: Магистр Э.Отгонцэцэг

Өмнөх холбоо:

Хичээлийн зорилго:

Энэ хичээл нь оюутнуудад микро эдийн засгийн онолын үндсэн ойлголтуудтай танилцуулах, эдийн засаг дахь агентуудын шийдвэр гаргах үйл явц, микро эдийн засгийн ерөнхий тэнцвэр, түүний үр ашиг болон зах зээлийн сул талуудтай танилцуулах зорилготой.

Хичээлийн товч агуулга:

Энэ хичээлээр эдийн засгийн ухааны үндсэн ойлголт, эдийн засгийн сэтгэлгээний түүх, эдийн засгийн тогтолцоо, эдийн засгийн агентуудын үйл хөдлөл, бүтээгдэхүүний ба хүчин зүйлсийн зах зээлийн төрлүүд, тэдгээрт үнэ тогтох хэлбэрүүдийг судлана.

Оюутнууд микро эдийн засгийн үндсэн асуудлуудтай танилцаж, тэдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаагаас хамааран эдийн засгийн тогтолцоо тодорхойлогддогыг ойлгож авна. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоон дахь үнэ бүрдэлт, түүний тодорхойлогч эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөгч хүчин зүйлсүүдийн талаар судална. Улмаар эрэлт, нийлүүлэлтийн мэдрэмжээс хамаарсан бараа бүтээгдэхүүнийг ангилдаг болно.

Мөн пүүсийн онол, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын талаар ойлголттой болохоос гадна үйлдвэрлэлийн урт ба богино хугацаан дахь зардлуудын шинжилгээг хийнэ. Төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хэлбэрүүдтэй танилцаж, тэдгээр зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Үүнд, монополь, монопольт өрсөлдөөн, олигополь зах зээлийн хэлбэрүүдийг судална.

Хүчин зүйлсийн зах зээл гэсэн сэдвийн хүрээнд хөдөлмөр, капитал, газрын зах зээлүүд дэх үнэ бүрдэлтийг судална. Улс орнууд, зах зээлийн хэлбэрээс хамааран ялгаатай цалин тогтох шалтгаануудыг ойлгож авахын зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл дэх үйлдвэрчний эвлэлийн оролцооны талаар авч үзнэ. Капиталын зах зээлийн сэдвийн хүрээнд өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнийг тооцоолох чадвартай болно. Газрын зах зээлд рент тодорхойлогддог онцлог шинж чанартай танилцана.

Эдгээр зах зээлийн талаарх мэдлэгтээ тулгуурлан ерөнхий тэнцвэрийн талаарх энгийн ойлголтыг олж авна. Түүнчлэн микро эдийн засгийн энгийн түвшний шинжилгээг хийх чадвартай болох юм.

Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар:

Оюутнууд энэхүү хичээлийг судалснаар микро эдийн засгийн онолын энгийн ойлголтуудтай танилцаж, цаашид тэдгээрийг эдийн засгийн шинжилгээнд ашиглаж чаддаг болно. Түүнчлэн бодит эдийн засгийн төлөв байдлыг энгийн түвшинд тайлбарлах чадварыг эзэмшинэ.

Ашиглах ном, сурах бичиг:

1. Gary E.Clayton Economics 2001

2. David N.Hyman Economics 3rd ed, 1994

3. Campbell R.McConell, Stanley L.Brue 13th ed, Microeconomics 1996

4. William B.Walstad, Robert C.Bingham Microeconomics Study Guide 1996

5. С.Алтангэрэл, Б.Нацагдорж, Б.Сарангэрэл “Микро эдийн засгийн ухаан” УБ 2008он

6. Г.Цэдэндагва “Эдийн засгийн ухаан” УБ 2003он

7. Д.Лувсанцэрэн “Макро эдийн засгийн төрийн зохицуулалт, санхүү-мөнгөний бодлого” УБ 2008он

8. Г.Цэдэндагва “Орчин үеийн эдийн засгийн тайлбар толь” УБ 2008он

9. Д.Моломжамц “Санхүү, мөнгө-зээлийн харилцаа” УБ 2008он

10. Д.Лут А.Онон Т.Цэнд-Аюуш “Макро, Микро эдийн засгийн бодлогын хураамж” УБ 2003 он

Үнэлгээ:

Хичээлийн ирц, идэвхи 16

Бие даалтын оноо 30

Явцын шалгалт 20

Семнар 4

Улирлын шалгалт 30

Нийт оноо 100

“Микро эдийн засаг” хичээлийн лекцийн сэдэвчилсэн төлөвлөгөө

Хичээлийн сэдэв

Лекц

Семинар

1.

Эдийн засгийн онолын шинжлэх ухааны

судлах зүйл, судалгааны арга

2

2

2.

Эдийн засгийн тогтолцоо, түүний хувьсал, хөгжил

2

2

3.

Эрэлт нийлүүлэлтийн онол түүнд нөлөөлөх хүчин зүйлс

2

2

4.

Мэдрэмжийн тухай ойлголт түүний төрөл

4

4

5.

Хэрэглэгчийн онол

4

4

6.

Пүүсийн онол

2

2

7.

Төгс өрсөлдөөнт зах зээлийн онол

2

2

8.

Төгс бус өрсөлдөөний монополь зах зээл

2

2

9.

Олигополь зах зээл

2

2

10.

Монопольт өрсөлдөөний зах зээл

2

2

11.

Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээл

2

2

12.

Хөдөлмөрийн нөөцийн зах зээл

2

2

13

Капитал, газрын нөөцийн зах зээл

2

2

14

Микро эдийн засгийн ерөнхий тэнцвэр

2

2

Нийт цаг

32

32


Лекцийн хичээлийн товч агуулга

Сэдэв 1 Эдийн засгийн ухааны тухай үндсэн ойлголт, судлах зүйл, судалгааны арга

· Эдийн засгийн ухааны тухай үндсэн ойлголт

· Эдийн засгийн ухааны судлах зүйл

· Эдийн засгийн ухааны судалгааны арга

Сэдэв 2 Эдийн засгийн тогтолцоо, түүний хувьсал, хөгжил

· Эдийн засгийн тогтолцоо

· Түүний хувьсал, хөгжил

Сэдэв 3 Эрэлт, Нийлүүлэлт түүнд нөлөөлөх хүчин зүйлс

· Эрэлт, эрэлтийн хууль

· Эрэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйл

· Нийлүүлэлт, Нийлүүлэлтийн хууль

· Нийлүүлэлтэд нөлөөлөх үнийн бус хүчин зүйл

Сэдэв 4 Мэдрэмжийн тухай ойлголт түүний төрөл

· Мэдрэмжийн тухай ойлголт

· Үүнээс хамааарах эрэлтийн мэдрэмж

Сэдэв 5 Хэрэглэгчийн онол

· Хэрэглэгчийн сонголт

· Ханамжийн талаарх хандлагууд

Сэдэв 6 Пүүсийн онол

· Пүүсийн онолын судлах зйл

· Үйлдвэрлэлийн үр дүнгийн тухай

· Үйлдвэрлэлийн зардлын онол

· Урт хугацааны үеийн үйлдвэрлэлийн зардал

Сэдэв 7 Төгс өрсөлдөөнт зах зээлийн онол

· Төгс өрсөлдөөний зах зээл, түүний шинжүүд

· Төгс өрсөлдөөний үеийн пүүсийн эрэлт, нийт, дундаж болон ахиу орлого

Сэдэв 8 Төгс бус өрсөлдөөний монополь зах зээл

· Төгс бус өрсөлдөөний тухай ойлголт

· Монополь үнэ үйлдвэрлэлийн хэмжээ ашиг

Сэдэв 9 Олигополь өрсөлдөөний зах зээл

· Олигополь, түүний шинж

· Олигополь зах зээлд нэвтрэх боломж

Сэдэв 10 Монополь өрсөлдөөний зах зээл

· Монополь, түүний шинж чанар

· Монополь пүүсийн үйл хөдлөл

· Үнийн ялгаварчлал

Сэдэв 11 Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн зах зээл

· Үйлдвэрлэлийн хүчин зүйлийн тухай ойлголт

Сэдэв 12 Хөдөлмөрийн нөөцийн зах зээл

· Хөдөлмөр, түүний үнэлгээний тухай ойлголтууд

· Хөдөлмөрийн зах зээлийн үндсэн загварууд

Сэдэв 13 Капитал, газрын нөөцийн зах зээл

· Капитал, газрын нөөцийн зах зээлийн тухай ойлголт

· апитаын эрэлт, нийлүүлэлт, элэгдэл хорогдол

Сэдэв 14 Микро эдийн засгийн ерөнхий тэнцвэр

· Зах зээлийн тэнцвэр

· Зах зээлийн тэнцвэрт нөлөөлөх хүчин зүйлс


Семинарын хичээлийн төлөвлөгөө

Семинарын хичээлийн зорилго:

Лекцийн хичээлээр үзсэн онолын мэдлэгийг бататгах, практик үйл ажиллагаатай хослуулан тайлбарлах, мөн оюутнуудын ярианы чадварыг сайжруулах, бодол санаагаа зөв, цэгцтэй илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд оршино.

Семинарын хичээлийг гүйцэтгэх зарчим:

Оюутнуудыг баг болгон хувааж семинарын ажилд оролцуулна. Ингэснээр оюутнуудын багаар ажиллах чадвар сайжрах ба бусдыг удирдах урлагт суралцах юм. Семинарын ажил тус бүр дээр өмнөх хичээл дээр үзсэн онолын мэдлэгийг бататгаж, түүнийгээ мэтгэлцэх, мөн хоорондоо санал бодлоо солилцох маягаар явагдана.

Мөн семинарын хичээлийн цаг дээр мэргэжлийн үг хэллэгийг англи болон орос хэл дээр заах юм. Ингэснээр оюутнуудын гадаад хэлний мэдлэг тус дөхөм болох юм.

ХИЧЭЭЛИЙН ЯВЦЫН ДУНД ӨГӨХ БИЕ ДААЛТ

Бие даалт 1:

1. БД-ын сэдэв: Өөрийн суралцаж буй хичээлийн дагуу үзсэн бүх тодорхойлолтуудаа бичиж хамгаална.

Бие даалт явуулах сүүлийн хугацаа 2011.10.20

Бие даалт 2:

1. БД-ын сэдэв: Өөрийн суралцаж буй хичээлийн дагуу үзсэн бүх хичээлээ хамруулан ерөнхий схем хийж хамгаална.

Бие даалт явуулах сүүлийн хугацаа 2011.12.01


start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
tserendulam (зочин)

goy
bulan baina

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)